Санхүүгийн үг хэллэг – 5

Богино хугацаат өр төлбөр – Current Liabilities

Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааны циклийн хугацаанд төлөгдөх гэж байгаа, эсвэл балансын өдреес хойш арван хоёр сарын дотор төлөгдөх хугацаа нь дуусах өр төлбөрийг богино хугацаат өр гэнэ.

Богино хугацаат өр төлбөрийг балансад дараах байдлаар ангилж бүртгэнэ.

Үүнд:

  1. Дансны өглөг – Accounts payable: Бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад гэрээтэй бэлтгэн нийлүүлэгчдээс зээлээр худалдан авсан бараа, хангамжийн зүйлс, үйлчилгээний үнийн төлөгдөөгүй үлдэгдлийг энэ хэсэгт тусгана.
  2. Векселийн өглөг – Bills Payable: Тодорхой төлбөрийг тогтоосон нэг өдөр төлөхөөр амласан амлалтын бичгийг векселийн өглөг гэнэ. Энэ нь борлуулалт, зээл санхүүжилт болон бусад ажил гүйлгээнд хэрэглэгдэж болно.
  3. Орлогын татварын өглөг – Income taxes (owed within the next year): Аж ахуйн нэгж, байгууллага нь ” Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль” -ийн дагуу тооцсон ба тухайн тайлант хугацааны эцэст төсөвт төлөөгүй байгаа татварын дүнг энд тусгана. Улирал ба жилийн эцэс дэхь төлөгдөөгүй татварын үлдэгдэл нь татварын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан үлдэгдэлтэй тэнцүү байна.
  4. Цалингийн өглөг – Salaries and wages: Ажилчин албан хаагчидад өгөх цалин, бусад хэлбэрийн хөдөлмөрийн хөлсний өглөгийг энэ хэсэгт
  5. Менгөн ногдол ашгийн өглөг – Dividends payable: Төлөөлөн Удирдах Зевлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдэд төлөхөөр компаниас зарласан ногдол ашгийг энэ дансаар бүртгэж, тайлагнана. Гэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрийн ногдол ашгийн тайлант хугацааны эцэс дэх төлөгдөөгүй үлдэгдлийг богино хугацаат өр гэж үзэж тусгана.
  6. Банкнаас авсан богино хугацаат зээл – Short-term debt: Богино хугацаагаар буюу нэг жилээс доош хугацаанд төлөхөөр авсан зээлийг богино хугацаат өр гэж үзэж энэ хэсэгт тусгана.
  7. Хойшлогдсон татварын өглөг – Deferred income tax liability: Хөрөнгө ба өрийн баланс дахь унэ ба тэдгээрийн татварын суурийн зөрүүгээс үүссэн түр зөрүүгээр хойшлогдсон татварын өрийг тодорхойлно. Хойшлогдсон татварын өрийг тооцоолохдоо Сангийн сайдын 1997 оны 429 тоот тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон татварын тайлангийн хоорондын уялдааг зохицуулах тухай” журмын дагуу гүйцэтгэнэ.
  8. Бусад өглөг – Other current liabilities: Худалдан авагч байгууллагатай хийх бараа, бэлэн бүтээгдэхүүний үнийн илүү төлөлт, бизнесийн үндсэн уйл ажиллагаанаас өөр чиглэлээр үүссэн өглөг, бизнесийн үйл ажиллагааны явцад үүсэн гарсан төрөл бүрийн суутгалууд, зардалд шингээж тооцсон төлөгдөөгүй өглөг, тайлангийн хугацаанд хамрагдах урт хугацаатай өглөгийн хэсэг, тайлангийн хугацаанд боловч ур дүн нь дараагийн тайлангийн үед тодорхойлогдох өглөгийг энэ хэсэгт тусгана.
  9. Урьдчилж орсон орлого – Prepaid income: Бутээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч, эсвэл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж энэ хэсэгт тусгана. Уг өрийг бараа, үйлчилгээ үзүүлсэн үедээ хааж, бараа үйлчилгээний орлогыг бүртгэнэ.

Бусадтай хуваалцах