Финтек салбарын тухай баримтууд

1. Санхүүгийн байгууллагуудын 80% орчим нь финтек компаниудтай түншлэн ажиллаж байна. Эх сурвалж: McKinsey
2. Олон улсын хэмжээнд, 2018 оны эхний хагасын байдлаар финтекийн тоглогчид 41.7 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оныхоо нийт ашгаас давж гарчээ.
Эх сурвалж: Fintech global
3. Энэ салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсөж байгаа бөгөөд 2014-2017 оны хооронд 19.9-39.4тэрбум ам.долларын хэмжээнд хүрчээ.
Эх сурвалж: Fintech global
4. 2018 оны хоёрдугаар хагаст финтекийн салбарынхны хөрөнгийн хэмжээ 32.2 тэрбэм ам.долларт хүрч рекорд тогтоосон нь өмнөх оны хоёр дах хагасынхаас 3.2 дахин их байв.
Эх сурвалж: Fintech global
5. 2018 онд 788 хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийгдсэнийг 2014 онд хийгдсэн 1901 хэлэлцээртэй харьцуулахад тоогоор бага боловч эргэлдсэн мөнгөний дүнгээр илүү байжээ.
Эх сурвалж: Fintech global

Финтекийн ирээдүйг тодорхойлох технологиуд
1. Дуу хоолой ба хиймэл оюун. Хиймэл оюун ухаанд суурилсан дуут туслагчид нь хэрэглэгчтэй харилцан ярилцаж, банкны зарим энгийн үйлчилгээнүүдийг хүргэх бөгөөд ингэснээр хэрэглэгчид банкны үйлчилгээг ойртуулж өгөх юм.
2. Мобайл банк ба зээл. Гар утсаар дамжуулан зээл олгох үйлчилгээ нь санхүүгийн хамгийн эрэлттэй үйлчилгээ болж байгаа билээ. Хэрэглэгч зээл авах эрхээ баталгаажуулсны дараа банкны үйлчилгээг цаг алдалгүй авч чадаж байгаа нь онлайн зээлийн давуу тал юм.
3. Блокчейний дайралт. Хэвлэмэл, цаасан хэрэглээг багасгаж оролцогчид гүйлгээ, мэдээллийг тэр дор нь, өөрчлөгдөхгүй хэвээр нь хадгалах боломжийг блокчейн технологи олгодог билээ. Түүнчлэн санхүүгийн гүйлгээ бүрийн ил тод, аюулгүй байдлыг хангаж чаддаг нь энэ технологийн давуу тал юм.
4. Биометр ба нууцлал. Санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа кибер халдлагаас сэргийлэхийн хажуугаар найдвартай, хурдтай байх шаардлагыг хангах ёстой. Энэ асуудлын нэг шийдэл нь царай таних, хурууны хээ унших, нүдний солонгон бүрхэвчийг шинжих зэрэг биометр нууцлалууд юм.
5. Автоматчилал. Дэвшилтэт технологид суурилсан автомат үйлчилгээнүүд нь хүний гаргаж болох алдааг бууруулах тул ажилчдыг нэг хэвийн ажлаас чөлөөлж илүү чухал ажлууддаа анхаарал хандуулах цагийг гаргаж өгнө.

Бусадтай хуваалцах