Санхүүгийн үг хэллэг – 3

Энэ удаад, бизнес эрхэлж байгаа хэн бүр мэдвэл зохих 10 үгийг хүргэж байна.

1. Cash and cash equivalents – Мөнгө түүнтэй адилтгах зүйлс

Мөнгө түүнтэй адилтгах зүйлс: Кассд байгаа болгон банкин дахь харилцах дансанд байгаа үндэсний мөнг, гадаад валют, тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй адилтгах бусад зүйлс (чек, цахим карт, сертификат гэх мэт), Бэлэн мөнгөний хугацаагүй болон 3 сар хүртэл хугацаатай хадгаламж хамрагдана.

2. Available-for-sale securities-Түргэн борлогдох үнэт цаас

Түргэн борлогдох үнэт цаас: Нэг жилийн дотор борлогдох үнэт цаас хамаарна.

3. Accounts receivable – Дансны авлага

Дансны авлага: Бизнесийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд бараа, бүтээгдэхүүн борлуулсан эсвэл үйлчилгээ үзүүлсэний төлөө худалдан авагч ба захиалагчаас авах авлагыг энд үзүүлнэ.

4. Bill receivables-Вексэлийн авлага

Вексэлийн авлага: Энэ нь тодорхой өдөр, тодорхой дүн бүхий мөнгийг төлнө гэсэн худалдан авагчийн амлалтын бичиг юм.

5. Related party receivables-Холбоотой талаас авах авлага

Холбоотой талаас авах авлага: Захирал болон удирдах ажилтнууд, ажилчидаас авах авлагыг энэ нэрээр тайлагнана. Тухайн ажил гүйлгээг хамгийн сайн илэрхийлж чадах нэрийг хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, холбоотой талаас авах авлага нь зөвхөн захиралуудаас авах авлага байвал “Захиралуудаас авах авлага” гэх зэргээр илэрхийлнэ.

6. Intercompany receivables-Компани хоорондын авлага

Компани хоорондын авлага : Салбар болон хараат компани, толгой компани нь тус тусынхаа баланс дээр компани хоорондын авлагыг тусгай үзүүлэлт болгон илэрхийлнэ.

7. Other receivables -Бусад авлага

Бусад авлага : Нэг жилийн хугацаагаар байгууллага, хумуүст өгсөн зээл, аж ахуйн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй үүссэн авлага болон дээрхи ангилалд багтаагүй авлагуудыг бусад авлага гэсэн хэсэгт үзүүлнэ.

8. Allowance for doubtful accounts -Найдваргүй авлагын нөөц (хасагдуулга)

Найдваргүй авлагын нөөц (хасагдуулга): Найдваргүй авлагын нөөцийг зээлээр борлуулсан төлөгдөөгүй байгаа авлагын дүн, эсвэл борлуулалтын орлогын дүнгээс тодорхой хувиар тооцно. Хэдэн хувиар тооцохыг аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн өмнөх ажиллагааны туршлагадаа тулгуурлан тогтооно. Нийт авлагын дүнгээс найдваргуй авлагын нөөцийг хасаж авлагын цэвэр дүнг тодорхойлно

9. Inventory -Бараа материал

Бараа материал: Бараа материал нь цаашид борлуулахаар худалдан аваад эзэмшиж байгаа зүйлс, үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн, дуусаагүй үйлдвэрлэл, үйлдвэрлэлд ашиглахаар хадгалж байгаа түүхий эд материал болон хангамжийн зүйлсээс бүрдэнэ. Үйлчилгээний байгууллагын хувьд бараа материал нь орлого хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байгаа үйлчилгээний өртгөөс бүрдэнэ. Бараа материалыг дараах байдлаар ангилна. Үүнд :

  • Түүхий эд материал-Raw materials: Үндсэн түүхий эд, туслах материалыг бүртгэнэ. Балансад эдгээрийг худалдаж авсан үнэ болон тээвэрлэх, олж бэлтгэхэд гарсан зардлын нийлбэр дүн буюу өртгөөр нь буртгэнэ.
  • Дуусаагүй үйлдвэрлэл-Unfinished goods: Энэ нь бэлэн бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан үйлдэхүүнийг бий болгох үйл явцыг хамаарна.
  • Бараа, бэлэн бүтээгдэхүүн-Inventory and Finished good: Борлуулах зориулалттай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хаягдал өөдөс, бусад үйлдвэрлэсэн Худалдан борлуулах зүйлс бэлэн бүтээгдэхүүнд хамрагдана. зорилгоор гаднын байгууллага, хүмүүсээс олж бэлтгэсэн зүйл (бараа ачуулсан бараа, агентад ачуулсан бараа ба бусад зүйл)-ууд бараанд хамрагдана. Бизнесийн үйл ажиллагаанд ашиглахгуй цаашид борлуулах зориулалттай эдлэн газар, хөрөнгө, барилга ба бусад үндсэн хөренгийн шинжтэй зүйлүүдийг бараа гэдэг ойлголттой адилтгаж болно.
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн-Semi-processed products: Үйлдвэрлэлийн шат дамжлагад байгаа бүтээгдэхүүн энд хамаарна.
  • Хангамжийн материал-Supplies materials: Аж ахуйн үйл ажиллагаанд шаардагдах цаашдаа зардал болгох хангамжийн материал, шууд зарцуулагдах багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас, засвар болон бусад хангамжийн шинжтэй зүйлүүд хангамжийн материалд орно.
  • Мал, амьтад -Domestic animals : Бизнесийн байгууллагын туслах аж ахуйн амьтадыг эргэлтийн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа мал хөрөнгөнд хамааруулан мал, амьтад гэсэн хэсэгт бүртгэнэ.

10. Prepaid expenses -Урьдчилж төлсөн зардал /тооцоо

Урьдчилж төлсөн зардал /тооцоо

  • Бараа, түүхий эд материал , бусад зүйлсийг худалдан авахаар олгосон урьдчилгааны дүнг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна.
  • Тухайн тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч буртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн зардлыг (даатгал, түрээс г.м) балансын хөрөнгийн зүйл ангид хамааруулж, урьдчилж төлсөн зардал гэж үзүүлнэ. Ийм төрлийн зардлыг дараагийн тайлант үeүүдэд зардалд шингээнэ.

Бусадтай хуваалцах