Ц.Жигдэн /Далай Ван аудит ХХК-н үүсгэн байгуулагч, Монгол улсын анхны мэргэшсэн нягтлан бодогч/

Нягтлан бодогч болсон нь зөв шийдвэр байжээ гэж анх хэзээ бодож байсан бэ?

Манай гэр бүлд энэ мэргэжлийн хүмүүс байсан учраас би арван жилд байхаасаа л нягтлан бодогч болохоор шийдсэн юм. Их сургуульд байхдаа Ч.Түмэн багшаар аудитын А үсэг заалгасан нь надад их завшаан болсон. Салбар бүрийн онцлогууд, үүнд зохицуулан мэргэших тухай Салбарын нягтлан бодох бүртгэл эхлэхэд хичээлүүд надад илүү сонирхолтой санагдаж сурч байгаа мэргэжилдээ улам дуртай болсон доо.

Анх ажлын гараагаа эхлэхэд тулгарсан хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

Би их сургууль төгсмөгцөө Улаанбаатар хивсний үйлдвэрт ерөнхий нягтлангаар томилогдсон. Энэ үед тохиосон хэцүү зүйл нь баланс нэгтгэх байлаа. Хийж, хийж эргээд үзэхэд баланс тохирохгүй байх тохиолдол гарна. Тэгээд л ерөнхий дэвтэр, журнал, тодотгол, туслахуудаа үзнэ. Ингээд ч гарч ирэхгүй бол анхан шатны баримтуудаа хүртэл шалгана. Тэр үед одооных шиг компьютер байхгүй дандаа сампин,  тооны машинаар  л боддог байлаа.

Бусадтай хуваалцах