Монголын тэргүүлэх зэргийн үнэлгээчийн ба гишүүн үнэлгээчдийн талаарх мэдээлэл

Манай улсад “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль” 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6 бүлэг, 27 зүйлтэйгээр батлагдан мөрдөгдөж байна.

Хуулийн  3.1.1. “үнэлгээчин” гэж

хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг

Хуулийн  3.1.3. “хөрөнгийн үнэлгээний зүйл” гэж

тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг

ММҮИ-ийн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 сарын 22-ний өдөр баталсан “Үнэлгээчинд тэргүүлэх зэрэг олгох журам”-ын 1.2.

тэргүүлэх үнэлгээчний зэргийг энэ журмын 3.2-д заасан шалгуур хангасан тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчинд сонгон шалгаруулалтын журмаар олгоно.  

“Үнэлгээчинд тэргүүлэх зэрэг олгох журам”-ын 3.2. Тэргүүлэх үнэлгээчний зэрэг дэв олгоход дараах шаардлага тавигдана. Үүнд:

  1. Хөрөнгийн үнэлгээчний тусгай зөвшөөрлийг сунгуулж, үнэлгээний чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан байх
  2. Хөрөнгийн үнэлгээчний гэрээт ажилд ахлан оролцож, үнэлгээний ажлын хэсэг болон багийг удирдан ажиллаж ирсэн туршлагатай, үнэлгээчдийг дадлагажуулж, туршлагажуулахад оролцдог байх, хөрөнгийн үнэлгээний тайланд мэргэжлийн дүгнэлт гаргах, 3-аас доошгүй удаа институтын магадлан итгэмжлэх (эксперт) ажилд оролцсон байх
  3. Хөрөнгийн үнэлгээний чиглэлээр зохион байгуулсан сургалтанд хичээл заах, заавар журам, аргачлал боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, ном сурах бичиг зохиох, сургалтын материал боловсруулахад манлайлан оролцдог байх
  4. Үнэлгээчний баримтлах зарчим, ёс зүйн дүрэм, үнэлгээ хийж болохгүй нөхцлүүдийг даган мөрдөж, мэргэжил арга зүйн болоод ёс зүйн алдаа гаргаагүй байх
  5. Институтэд гишүүнээр элсэж, гишүүнийхээ үүргийг бүрэн биелүүлж, тасралтгүй боловсролын заавал хамрагдах, сургалт, семинарт бүрэн оролцсон байх, гишүүний татвараа цаг тухайд нь төлдөг байх, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх

Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж mica.m

Бусадтай хуваалцах