Санхүүгийн салбарынхны тогтмол зочлох 10 вэбсайт

Хэрэв та санхүүгийн салбарт ажилладаг, энэ чиглэлээр суралцаж байгаа, мэргэжлээ өөрчлөхөөр энэ салбарыг сонирхож байгаа эсвэл байгууллагынхаа санхүүгийн асуудалд анхаардаг бол дараах сайтууд руу зочилж хэрэгтэй мэдээллээ аваарай.

monicpa.mn

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын сайтаас та мэргэшсэн салбарын мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт, сургалтанд бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аудитын компаниуд, аудиторууд, мэргэшсэн нягтлан бодогчид болон бусад санхүүгийн мэдээлэлийг  мөн нягтлан бодох бүртгэлтэй холбогдолтой хууль журмуудыг уншиж болно.

mof.gov.mn

Сангийн яамны цахим хуудаснаас та төрийн сан, төсөв, макро эдийн засгийн бодлого чиглэлээс гадна санхүүгийн салбарын хууль эрх зүйн актууд, нийтээр дагаж мөрдөх дүрэм журмын тухай мэдээллийг цаг алдалгүй авч чадна. Үүнээс гадна тендер, үнэт цаасны арилжаа, санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй ААН, мэргэжилтнүүдийн мэдээллүүд энэ сайтын ил тод байдлын хэсэгт бий.

legalinfo.mn

Эрх зүйн нэгдсэн мэдээллийн систем нь Монгол улсад хэрэгжиж буй бүх төрлийн хууль тогтоомж, зарлиг, шийдвэрүүдийн багтаасан томоохон сан юм. Хэрэв та хууль эрх зүйн холбоотой мэдээлэл хайж байгаа бол ийшээ зочлоорой.

frc.mn

Санхүүгийн зохицуулах хорооны веб хуудас. Эндээс та санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл, зах зээлийн тойм, хууль эрх зүн актуудаас гадна иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан мэдээллүүдийг авч чадна.

mta.mn

Татварын ерөнхий газрын хуудаснаас хуулийн этгээд болон иргэд тоон гарын үсэг авах, татвар төлөгчийн бүртгэл хийлгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, тодорхойлолт авах, татварын тайлантай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Түүнчлэн татвартай холбоотой гарын авлага, хууль журмууд байгаа бөгөөд мэргэжлийн зөвлөгөө хүсэхээр холбогдож бас болох юм.

cpta.mn

Монгол улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг. Хэрэв та татварын мэргэшсэн зөвлөх болохоор төлөвлөж байгаа бол энэ сайтаар дамжуулан сургалт, шалгалтанд бүртгүүлж, салбарын хууль дүрмүүдийг уншиж судлах боломжтой.

ndaatgal.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын сайтаас та даатгалтай холбоотой хууль эрх зүйн мэдээлэл, шинээр гарсан захирамж, тогтоолуудын тухай төдийгүй даатгалын үйлчилгээний тухай өөрт хэрэгтэй мэдээллийг авч болно. Мөн ил тод байдлын хүрээнд хэрэгжиж буй шилэн дансны мэдээллийг эндээс олох боломжтой.

cpta.mn

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт. Хэрэв та үнэлгээчний мэргэжлийн эрх авах шалгалт өгөх гэж байгаа бол, танд болон танай байгууллагад үнэлгээ хийлгэх шаардлага гарсан бол, үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн болон цаг үеийн мэдээлэл авахыг хүсвэл энэ хуудсанд зочлоорой.

mica.mn

Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн. Уг сайтаас та нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хууль журмууд болон мэргэжлийн нягтлан бодогчийн шалгалтын тухай мэдээлэл авах боломжтой.

mse.mn

Монголын хөрөнгийн биржийн веб сайтаас та дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх компаниудын арилжаа, санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчдийн хурлын тайлан, шийдвэрүүдийн тухай мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээрх оролцогчид, тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтнүүдийн мэдээлэл, МХБ-с зохион байгуулдаг сургалтын тухай эндээс мэдэж болно.

Таны ажилд амжилт хүсье

Бусадтай хуваалцах