Байгууллага өөрсдөө дотооддоо биет бус хөрөнгийг бий болгох үйл явц

Бид та бүхэнд энэ долоо хоногт үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байгаа брокер, дилер, андрайтерийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдэд мөрдөгдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн нэгээхэн хэсгийн талаар мэдээлэл хүргүүлж байна.

Байгууллага өөрсдөө дотооддоо биет бус хөрөнгийг бий болгох явцыг 2 үе шаттайгаар ангилан хэрэгжүүлж байна.

  1. Судалгаа хийх үе
  2. Хөгжүүлэлтийн үе

Судалгаа: шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи буюу арга зүй боловсруулах эсвэл одоогийн бүтээгдэхүүн буюу технологид томоохон сайжруулалт хийх зорилготой эрэл хайгуулын ажил. Энэ үед гарсан бүх зардлыг  тайлангийн үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.

Хөгжүүлэлт: шинэ бүтээгдэхүүн ба үйл ажиллагааны туршилт, зохион бүтээх ажил, хэрэглээний өмнөх туршилт юм. Энэ үед гарсан зардлыг дараах шаардлагыг хангаж байвал биет бус хөрөнгө гэж үзнэ.

  1. иж бүрдэл болсон, ашиглах эсвэл борлуулах боломжтой
  2. биет бус хөрөнгийн иж бүрдэл болгон ашиглах эсвэл борлуулах сонирхолтой
  3. биет бус хөрөнгийг ашиглах эсвэл борлуулах чадвартай
  4. хөгжүүлэлтийн үед биет бус хөрөнгөтэй холбоотой гарсан зардлыг үнэн зөв хэмжих боломжтой
  5. хөгжүүлэлтийн үеийг цааш нь дуусгах биет бус хөрөнгийг ашиглах болон борлуулах техник санхүүгийн бусад нөөцүүд байвал

Үнэлгээ: хөгжүүлэлтийн үед бий болсон хөрөнгийн анхны өртөг нь хуримтлагдсан зардлаар хэмжигдэнэ. Энэ хөрөнгийг бий болгоход өмнө нь гарсан зардлыг сэргээж хөрөнгийн өртөгт оруулж болохгүй.

Хорогдуулалт: биет бус хөрөнгийг анхны өртгөөс хуримтлагдсан хорогдол, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дүнгээр бүртгэнэ.

Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: Frc.mn

Бусадтай хуваалцах