Зохицуулалттай үйл ажиллагаа

Бид энэ долоо хоногт Үнэт цаасны тухай мэдээлэлийг та бүхэнд хүргүүлж байгаа билээ. Харин энэ удаа “Үнэт  цаасны зах зээлийн тухай” хуульд тусгагдсан “Зохицуулалттай үйл ажиллагаа”-ны тухай мэдээлж байна.

Хуулийн

4.1.1. “үнэт цаасны зах зээл” гэж үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зохицуулалттай зах зээлийн буюу биржийн бус зах зээлийг харилцаа;

  4.1.2. “зохицуулалттай зах зээл” гэж энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаанаас үүсэн харилцааг;

Хуулийн 24.1. Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурьдсан үйл ажиллагаа хамаарна:

  1. үнэт цаасны брокерийн
  2. үнэт цаасны дилерийн
  3. үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн
  4. үнэт цаасны итгэмжлэн удирдах
  5. андеррайтерийн
  6. үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн
  7. үнэт цаасны арилжааны тооцооны
  8. үнэт цаасны арилжааны төлбөрийнPkhnwee;f;
  9. үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн
  10. кастодианы
  11. үнэт цаасны арилжаа эрхлэх
  12. хөрөнгө оруулалтын сангийн
  13. хөрөнгө оруулалтын менежментийн
  14. санхүүжих чадавхын зэрэглэл  тогтоох
  15. үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх
  16. үнэт цаасны зах зээлд оролцогчид үнэлгээний үйлчилгээ үзүүлэх
  17. үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх
  18. Хорооноос зохицуулалттай гэж тооцсон бусад

Танд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: frc.mn

Бусадтай хуваалцах