Үнэт цаасны зах зээлд оролцогчидтой холбоотой хууль тогтоомжууд

Оройн мэнд.

Бид энэ 7 хоногт ҮЦЗЗ-д оролцогчидтой холбоотой мэдээллийг оруулах болно. Харин энэ удаа ҮЦЗЗ-д байгууллагуудтай хамааралтай хууль, тогтоомж, заавар, журмын талаар мэдээлж байна.

ҮЦЗЗ-д оролцогч байгууллагууд нь дараах хууль тогтоомжуудыг дагаж мөрдөнө:

  • Хууль эрх зүйн акт:
  1. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
  2. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль
  3. Компанийн тухай хууль
  4. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль
  5. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль
  6. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль
  • Үнэт цаас гаргачийн үйл ажиллагаатай холбоотой журмууд:
  1. Үнэт цаасны бүртгэлийн журам
  2. Үнэт цаас гаргагчаас мэдээллийг нийтэд тогтмол хүргэх тухай журам
  3. Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүний эзэмшигчдийн үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны тухай журам
  4. Үнэт цаас гаргагч компанийн үйл ажиллагаанд зайны хяналт тавих журам
  5. Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдээс гадаад үнэт цаасны зах зээлд гаргах үнэт цаасыг бүртгэх журам
  6. Үнэт цаасанд нэгдсэн дугаар олгох журам
  7. Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам
  8. Санал хураалтын кумулятив аргыг хэрэглэх журам
  9. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам
  10. Хаалттай ХК-ийн хувьцааг бүртгэх, хадгалах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааны журам
  11. Арилжааг зогсоосон компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай
  12. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зарим арга хэмжээний тухай
  13. Хаалттай ХК-ийн тухай журам
  14. Компанийн засаглалын кодекс
  15. Үнэт цаасны мэдээллийн сангийн нэгдсэн журам
  16. Хувьцаат компанийн ногдол ашиг хуваарилалтанд хяналт тавих журам…..
  • Зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаатай холбоотой журмууд:
  1. Мэргэжлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам
  2. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам
  3. Банкны тухай хуулийн 6,2-т заасан үйл ажиллагааны зохицуулалтын журам
  4. Үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай журам
  5. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх журам…….
  • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой журмууд:
  1. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам
  2. Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам
  3. Хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэх тухай журам
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой журмууд:
  1. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам
  2. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийж бүртгэх тухай журам
  • Хөдөө аж ахуйн биржтэй холбоотой журмууд:
  1. Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/ -ийн үйл ажиллагааны зохицуулалтын журам
  2. Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/ -аас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ
  3. Хөдөө аж ахуйн биржийн бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаанд хяналт тавих журам
  4. Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/ -ийн тусгай зөвшөөрлийн түр журам
  5. “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/ -ийн тусгай зөвшөөрлийн түр журам”-ын хавсралт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн түр журам
  • Үнэт цаасны зах зээлд хуулийн, аудитын, үнэлгээний чиглэлээр эрх авахтай холбоотой журмууд:
  1. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө  үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх журам
  2. Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх журам
  3. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйляилгээ  үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх журам
  • Заавар:
  1. Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн заавар
  2. ХААБ-уудаас Хороонд ирүүлэх 7 хоногийн мэдээлэл хэрхэн бэлдэх зааварчилгаа

Эрхэм уншигч ТА үнэт цаастай холбоотой мэдээлэлтэй болох улмаар үйл ажиллагаанд нь оролцох гэж байгаа бол хамааралтай хууль, тогтоомж, заавар журмыг МАШ САЙН судлаарай.

Эх сурвалж: http://www.frc.mn/unettsaas

https://www.legalinfo.mn

Таны ажилд амжилт хүсье.

 

Бусадтай хуваалцах