БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХАД ЮУ ЮУ БҮРДҮҮЛЖ, ХААНА ХАНДАХ ВЭ

Оройн мэнд.

Та ББСБ байгуулахаар шийдсэн бол та  ямар бичиг баримтыг хаана бэлдэж хандах талаар өнөөдөр бичиж байна.

  1. Банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн:
5 дугаар зүйл: Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах
 5.1 “Банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу  үүсгэн байгуулна” 
6 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
 6.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно.
6.2.Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36.2.-т заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
8 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
8.1.Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.-д заасан болон дараахь баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ:
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8.1.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг;
8.1.2.бизнес төлөвлөгөө;
8.1.3.Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээг хангасан эсэхийг нотлох баримт бичиг;
8.1.4.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
8.1.5.боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи мэдээлэл;
8.1.6. хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, эзэмшиж байгаа хувьцааны тоо;
8.1.7. тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн орлогын мэдүүлэг, дүрмийн санд оруулсан хөрөнгийн гарал үүслийн талаархи шаардлагатай мэдээлэл;
 8.1.8. тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт.
 8.2. Энэ хуулийн 8.1.-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банк бус санхүүгийн байгууллагын удирдлагатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагаас лавлагаа авч болно

2. Улсын бүртгэлийн албанд:

  1. УБ-03 маягт; /1 хувь/
  2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
  3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
  4. Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/  /1 хувь/
  5. Дүрэм /2 хувь/
  6. Гадаадын иргэн бол паспортын хуулбар
  7. Хуулийн этгээдийн оршин байх хаягийн нотлох баримт
  8. Хөрөнгийн нотлох баримт

3. СЗХ-ноос олгох тусгай зөвшөөрөл

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн:

 9 дүгээр зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
9.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсч, ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч ажлын 30 хоногийн дотор хянаад, дараахь шаардлагыг хангасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно:
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
 9.1.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрсэн;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
 9.1.2.бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан;
 9.1.3.тухайн банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь энэ хуулийн 13.5,13.6-д заасан шалгуурыг хангасан;
 9.1.4. банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан.
 9.2. Ирүүлсэн баримт бичгийг магадлан шинжлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.1.-д заасан хугацааг 14 хоногоор сунгаж болно.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана.
 9.4.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ.
13 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага
13.1.Банк бус санхүүгийн байгууллагаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрч болохгүй.
13.2.Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах төлбөрийн баталгааны нийт дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 70 хувиас илүүгүй байна.
13.3.Тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална:
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.3.1. банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санд оруулсан хөрөнгийг барьцаалан зээл олгохгүй байх;
13.3.2. олгосон зээлийн төлөгдөх хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн бол тухайн этгээд банк бус санхүүгийн байгууллагын удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох.
 13.4. Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
 13.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна:
13.5.1: зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
13.5.2. ял шийтгэлгүй;
13.5.3. ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагыг удирдахад харшлахгүй байх.
13.6. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага нь банк, санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай байна.

4. Харьяа дүүргийн татварын албанд

1. Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Хуулийн этгээдийн дүрэм
4. Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
5. Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
6. Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
7. Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

5.  Харьяа дүүргийн санхүүгийн албанд

  1. албан бичиг
  2. санхүүгийн тайлангийн нэвтрэх үг болон кодоо аваад л та  ажлаа эхэлнэ.

Танд амжилт хүсье.

Эх сурвалж:       www.legalinfo.mn. https://www.burtgel.gov.mn/. http://www.frc.mn/.https://e-tax.mta.mn

 

Бусадтай хуваалцах