БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЖ ЮУ ВЭ

Өглөөний мэнд хүргье

Бид энэ 7 хоногт та бүхэнд “ББСБ”-ын талаар мэдээлэл хүргүүлж байгаа бөгөөд харин  өнөөдрийн сэдэв бол ББСБ гэж юу вэ гэдэг талаар юм.

ББСБ нь СЗХ-ноос зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг 5 байгууллагын нэг юм .

ББСБ нь “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөн ажиллана. Энэхүү хууль нь 2002 оны 12 дугаар сарын 12-ний өдөр батлагдсан, 6 бүлэг, 21 зүйлтэй.

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуулийн

4.1.1. “банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг;

Харин хуулийн 7.1.-д дараах

7 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа
     7.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно:
    7.1.1. зээл;
    7.1.2. факторингийн үйлчилгээ;
    7.1.4. төлбөрийн баталгаа гаргах;
    7.1.5. төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;
    7.1.6. цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;
    7.1.7. гадаад валютын арилжаа;
    7.1.8. итгэлцлийн үйлчилгээ;
    7.1.9. богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;
    7.1.10.хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх.
    7.1.11.үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.

Хуулийн 5 дугаар зүйл: Банк бус санхүүгийн  үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах

5.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна.

Хуулийн 6 дугаар зүйл:  Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх

6.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6.2.Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36.2.-т заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Танд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах