ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САНГИЙН БҮРТГЭЛ

Бид энэ удаа та бүхэнд ХЗХ-ны нягтлан бодох бүртгэлийн онцлогийн талаар түүний дотор Тусгай зориулалтын сангуудын талаар мэдээлэл оруулж байна.

ХЗХ нь бусад аж ахуй нэгжүүдээс онцлог байгууллага бөгөөд ХЗХ-ны тухай хуулийн :

44.2.Хадгаламж, зээлийн хоршооноос гишүүдэд хүртээх хувь хөрөнгийг зөвхөн тухайн жилийн цэвэр орлогоос хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр нөөцийн санг бүрдүүлсний дараа хуваарилж болно.

Мөн СЗХ-ны 2018 оны 6 сарын 29-ний өдрийн 246 тоот “Хадгаламж, зээлийн хоршооны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийн:

3.2.4. Хоршоологчдын өмч нь хандив тусламж, нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын сан, тогтворжилтын сан болон бусад сан, хуримтлагдсан орлого (алдагдал)-ын нийлбэрээс бүрдэх бөгөөд нийт хөрөнгийн 5 хувиас доошгүй байвал зохино.
3.2.5. ХЗХ-ны жилийн тайлант хугацааны эцэс дэх цэвэр орлогоос байгуулах нөөцийн сан нь хоршоологчдын өмчийн 10 хувиас доошгүй байвал зохино.
3.2.6. ХЗХ-ны жилийн тайлант хугацааны эцэс дэх цэвэр орлогоос байгуулах хадгаламж хамгаалалтын сан нь хоршоологчдын өмчийн 5 хувиас доошгүй байвал зохино.
3.2.7. ХЗХ-ны жилийн тайлант хугацааны эцэс дэх цэвэр орлогоос байгуулах тогтворжилтын сан нь Хоршоологчдын өмчийн 5 хувиас доошгүй байвал зохино.

Сангийн сайд, СЗХ-ны даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 232/216 хамтарсан тушаалаар батлагдсан “Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн зааврын 4.1.4-ийн өөрийн хөрөнгийн бүртгэлийн:

ХЗХ-г хөгжүүлэх, болзошгүй алдагдлыг нөхөх, гишүүдийн хадгаламжийг хамгаалах, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гишүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор тусгай зориулалтын санг цэвэр орлогоос байгуулна. Сангуудад хувиарлах хөрөнгийн хэмжээ, сангийн зарцуулалтыг ХЗХ-ны бүх гишүүдийн хурлаар батална.

Дансны бичилт:

  1. Бүх гишүүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Цэвэр орлогоос сан байгуулна.
                   Дт:   Цэвэр орлого                                 Кт: Нөөцийн сан эсвэл бусад сан

2. ХЗХ гишүүдийнхээ хадгаламжийн баталгааг хангах зорилгоор хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу даатгагдах хадгаламжийн дүнгээс илүү гарсан дүнгийн тодорхой хувиар дүрэм, журамд заасны дагуу хадгаламж хамгаалалтын сан байгуулна.

                   Дт:   Цэвэр орлого
Кт: Хадгаламж хамгааллын сан

3. Сангаас зарцуулалт хийх тохиолдолд

                   Дт:   Цэвэр орлого
Кт: Хадгаламж хамгааллын сан

4. Алдагдалтай ажилласан бол эдгээр сангуудыг байгуулахгүй бөгөөд алдагдлын хэмжээгээр нөөцийн санг хорогдуулна.

                 Дт:   Цэвэр орлого
Кт: Хадгаламж хамгааллын сан

 

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах