ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Оройн мэнд.

Бид та бүхэнд ХЗХ гэж юу вэ, яаж байгуулдаг, байгуулахдаа хаана хаана ямар ямар бичиг баримтууд бүрдүүлдэг талаар өмнөх дугааруудад оруулсан. Харин одоо энэ удаа ХЗХ-ны бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэх болно.

ХЗХ-ны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх бөгөөд түүний талаар энэ удаа дурьдаагүй дараагийн удаа тусгайлан бүлэг болгон оруулах болно.

ХЗХ-ны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан:

  • тэргүүлэгчдийн зөвлөл
  • хяналтын зөвлөл
  • зээлийн хороо
  • гүйцэтгэх захирал
  • ажилтантай байна. 
  1. Тэргүүлэгчдийн зөвлөл нь 3-аас доошгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. ХЗХ-ны тухай хуулийн:
35.1.1.хадгаламж, зээлийн хоршоог хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг боловсруулж бүх гишүүдийн хурлаар батлуулах;
35.1.2.хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, журмын хэрэгжилтийг нь хангуулах;
35.1.3.хадгаламж, зээлийн хоршоо нь үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
35.1.4.хадгаламж, зээлийн журмыг батлах, хүүг тогтоох;
35.1.5.нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, жилийн санхүүгийн тайланг хяналтын зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
35.1.6.жилийн орлогоос алдагдлыг нөхөх, нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн шимтгэлийг бүрдүүлэх, гишүүдэд хүртээх хувь хөрөнгийн хэмжээний талаар санал боловсруулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
35.1.7.жил, улирлын санхүүгийн тайлан болон урьдчилсан тооцоогоор үүсэж болзошгүй алдагдлыг нөөцийн сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй, эсхүл хадгаламж, зээлийн хоршоо нь санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон бол энэ тухай Хороонд мэдэгдэж, бүх гишүүдийн хурлаар уг асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх;
35.1.8.бүх гишүүдийн хурлаас баталсан үйл ажиллагааны жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
35.1.9.сүүлчийн санхүүгийн тайлангийн нийт активын 10 хувиас дээш хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх;
35.1.10.бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
35.1.11.бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заагаагүй бол шинэ гишүүн элсүүлэх асуудлыг шийдвэрлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, идэвхгүй гишүүнд тооцох;
35.1.12.хадгаламж, зээлийн хоршооны гишүүн гишүүнээс гарах, эсхүл өөрийн оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх;….. гм

2. Хяналтын зөвлөл нь 3-аас доошгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. ХЗХ-ны тухай хуулийн:

37.1.1.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, Хороо, бүх гишүүдийн хурал болон хяналтын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг хангуулах;

37.1.2.хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай баримт бичиг, тайлан, мэдээлэлтэй танилцах, удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх;

37.1.3.хадгаламж, зээлийн хоршооны бодлогын хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргаж бүх гишүүдийн хуралд танилцуулах;

37.1.4.жил, улирлын санхүүгийн тайлан, тухайн жилийн орлого хуваарилалт, алдагдлыг нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;

37.1.5.хяналтын зөвлөл нь гүйцэтгэх захирлын эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах, тэргүүлэгчдийн зөвлөл хуралдах боломжгүй бол гүйцэтгэх захирлын эрхийг түр түдгэлзүүлэх;

37.1.6.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

37.1.7.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа нь хууль бус, тухайн хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол уг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, залруулга хийхийг шаардах; …… гм

3. Зээлийн хороо нь 3-аас доошгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. ХЗХ-ны тухай хуулийн:

38.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн хороотой байна.
38.2.Зээлийн хороог тэргүүлэгчдийн зөвлөл гурваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ба зээлийн хороо нь үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана.
38.3.Зээлийн хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь банк, санхүү, эдийн засаг, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай байна.
38.4.Хадгаламж, зээлийн хоршоо зээлийн хороог бүх гишүүдийн хурлаар байгуулахаар дүрэмдээ зааж болно. Энэ тохиолдолд зээлийн хорооны даргыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс сонгох бөгөөд үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.
38.5.Зээлийн хорооны гишүүнд 34.3, 34.4, 34.11-д заасан шаардлага нэгэн адил хамаарах бөгөөд зээлийн хорооны гишүүн нь тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй. …… гм

4. Гүйцэтгэх захирал:  ХЗХ-ны тухай хуулийн:

39.1.Гүйцэтгэх захирал нь хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
39.2.Гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс томилж, гэрээ байгуулах ба үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана. 
39.3.Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэргийг тусгана.
39.4.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлаар ажиллахыг хориглоно.
39.5.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх захирал нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлгүй байж болно.
39.6.Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
39.6.1.банк, санхүү, эдийн засаг, хууль, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай;
39.6.2.хугацаа хэтэрсэн зээлийн өргүй; …………. гм

5. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх хариуцлага. ХЗХ-ны тухай хуулийн:

40.1.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь хадгаламж, зээлийн хоршооны хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан, түүний буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг буруутай этгээд өөрийн хувийн өмчийн хөрөнгөөр хариуцна.
40.2.Хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс олсон ашиг, орлого, эд хөрөнгөө бусдын өмчлөлд буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдвол тэр хэмжээгээр тухайн эд хөрөнгөөс нөхөн гаргуулна.
40.3.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр, тус бүрийн дээд шатны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь хадгаламж, зээлийн хоршоо болон гишүүдэд хохирол учруулж болзошгүйг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан боловч уг шийдвэрийг хэрэгжүүлснээс үүссэн хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
40.4.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь хууль бус болон хадгаламж, зээлийн хоршоо болон гишүүдэд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн, шийдвэрийг эс зөвшөөрсөн, тухайн шийдвэр гарахад оролцоогүй, эсхүл эсрэг санал өгсөн нь баримтаар нотлогдож байгаа бол учирсан хохирлыг хариуцахгүй.

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах