ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШОО БАЙГУУЛАХАД ЮУ ЮУ БҮРДҮҮЛЖ, ХААНА ХАНДАХ ВЭ

Оройн мэнд.

Нэгэнт ХЗХ байгуулахаар шийдсэн бол та хэнд, хэзээ, яаж, ямар материал бэлтгэж хаана хандах вэ гэдэг талаар бичиж байна.

Дараахь 3 шатлалаар ХЗХ-г үүсгэн байгуулна.

1. Хадгаламж, зээлийн хоршооны тухай 2011 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн хуульд заасан

5.1.Монгол Улсын иргэн хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж болно.
5.2.Үүсгэн байгуулагчид нь дараах шаардлагыг хангаснаар үүсгэн байгуулах хурал хуралдуулах шийдвэр гаргана:
            5.2.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн;
            5.2.2.хуульд нийцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны дүрмийн төслийг боловсруулсан;
            5.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн.
6.1.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:
            6.1.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эрхэлсэн ажил, албан тушаал;
            6.1.2.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэр;
            6.1.3.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оршин байх газрын хаяг;
            6.1.4.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын эрх, үүрэг, хариуцлага;
            6.1.5.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг захиран зарцуулах;
            6.1.6.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх.
7 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах үйл ажиллагааны тайлан
7.1.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах үйл ажиллагааны тайланд дор дурдсан зүйлийг тусгана:
             7.1.1.үүсгэн байгуулагчдын оруулсан хувь хөрөнгө болон тухайн хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийн талаарх мэдээлэл;
              7.1.2.үүсгэн байгуулагчдын үйл ажиллагааны улмаас үүссэн бөгөөд хадгаламж, зээлийн хоршоонд шилжих эрх, үүргийн талаарх мэдээлэл, холбогдох баримт. ………………….. гм хуулийн бусад заалт бий шүү.

2. Улсын бүртгэлийн албанд

1. УБ-03 маягт  /1 хувь/
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
4.Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
5.Гишүүдээс нийлүүлсэн хувь хөрөнгийг нотлох  баримт
6.Гишүүдээс нийлүүлсэн хувь хөрөнгийг нотлох  баримт
7. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
8. Бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл /1 хувь/
9.Дүрэм /2 хувь/
10. Хуулийн этгээдийн оршин байх хаягийн нотлох баримт
11.Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
12.СЗХ-оос олгосон зөвшөөрөл авч ирэх

3. Санхүүгийн зохицуулах хорооны “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”  2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 245 дугаар тушаалын хавсралтаар

  1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  2. гэрчилгээний наториатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. үүсгэн байгуулагч гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр
  4. ХЗХ-ны дүрэм
  5. Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ
  6. БГД-ийн хурлаар баталсан ТЗ, ХЗ, ЗХ-ны ажиллах журам
  7. ТЗ-өөр баталсан хадгаламж, зээлийн журам
  8. Гишүүдийн Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг банкин дахь тухайн ХЗХ-ны дансанд  байршуулсныг нотлох дансны хуулга
  9. Бизнес төлөвлөгөө 3 жилээс доошгүй
  10. ТЗ, ХЗ, ЗХ, ГЗ, нягтлан бодогч нарын анкет
  11. Үүсгэн байгуулагч гишүүдийн иргэний үнэмлэхний наториатоор гэрчлүүлсэн хуулбар
  12. санхүүгийн эхлэлтийн тайлан тэнцэл
  13. ТЗ, ХЗ, ЗХ, ГЗ-ийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар
  14. ГЗ-ийг томилсон ТЗ-ийн хурлын тэмдэглэл, шийдвэр
  15. ТЗ, ГЗ-тай байгуулсан гэрээ
  16. нягтлан бодогчийг томилсон ГЗ-ийн тушаал
  17. мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой журам, томиолсон хүний мэдээлэл……….
  18. үйл ажиллагаа явуулах ажлын байрны талаарх мэдээлэл
  19. аюулгүй байдлын тухай цагдаагийн тодорхойлолт

4. Харьяа дүүргийн татварын албанд

1. Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Хуулийн этгээдийн дүрэм
4. Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
5. Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
6. Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
7. Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

5.  Харьяа дүүргийн санхүүгийн албанд

  1. албан бичиг
  2. санхүүгийн тайлангийн нэвтрэх үг болон кодоо аваад л та  ажлаа эхэлнэ.

Танд амжилт хүсье.

Эх сурвалж:       www.legalinfo.mn. https://www.burtgel.gov.mn/. http://www.frc.mn/.https://e-tax.mta.mn

 

Бусадтай хуваалцах