ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО ЯАГААД ХЭРЭГТЭЙ ГЭЖ

Оройн мэнд.

Та ХЗХ-ны гишүүн болсноор дараах санхүүгийн боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй болж бусдаас нэг АЛХАМ түрүүлэх болно.

  1. Та амьдралын үе шат бүрдэх санхүүгийн хэрэгцээгээ тодорхойлж
  2. Баялаг бүтээх аргад суралцаж хэрэгжүүлж
  3. Хувийн санхүүгээ удирдах аргад суралцаж
  4. Мөнгөө хэрхэн хэмнэх талаар бусдаас суралцаж
  5. Гэнэтийн хэрэгцээний хуримтлал үүсгэж
  6. Амьдралынхаа үе шат бүрийг төлөвлөж түүндээ хүрэхээр зорьж
  7. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төсвийг зохиож, бусдын мөнгөтэй харьцах ур чадвар, туршлагаас сурч ЭХЭЛНЭ шүү дээ.

Манай улсад 1996 оноос эхлэн хадгаламж, зээлийн хоршоод үүсгэн байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1998 онд 18, 2001 онд 58, улмаар өнөөдрийн буюу 2019 оны 5 дугаар сарын       10-ний байдлаар 279 ХЗХ тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: www.frc.mn

                                                                                                                                      moccu.mn

 

 

 

 

Бусадтай хуваалцах