ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШОО ГЭЖ ЮУ ВЭ

Өдрийн мэнд.

Бид энэ 7 хоногт “Хадгаламж зээлийн хоршоо”-ны талаар мэдээлэл хүргүүлж эхэлсэн билээ. Харин энэ өдрийн мэдээллээр “Хадгаламж зээлийн хоршоо гэж юу вэ” гэдгийн талаар бичиж байна.

ХЗХ нь бусад хоршооноос ялгагдах зүйл нь өөрийн гэсэн хууль, дүрэм журамтай, тусгай зөвшөөрөлтэй байгууллага.

ХЗХ-ны тухай хууль нь 2011 оны 10 сарын 27-ний өдөр батлагдсан, 10 бүлэг буюу 67 зүйлтэй.

ХЗХ-ны тухай хуулийн

3.1.1-т “хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг 

Харин ХЗХ-ны хөдөлгөөний эцэг В.Ф.Райфайзен

ХЗХ-ны зорилго нь хүмүүс хөрөнгө, мөнгөө хэрхэн зарцуулж байгаад хяналт тавьж, тэдний санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, өөр хоорондоо хамтран ажиллах хүсэл зорилгыг дээшлүүлэхэд оршино” гэж тодорхойлсан байна.

“Дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын  холбоо  (World Council of Credit Unions, WOCCU ) -ноос гаргасан тайлбарт

ХЗХ нь зөвхөн санхүүгийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй бөгөөд гишүүдийнхээ өдөр тутмын амьдралд хэрэгцээг санхүүжүүлэхэд чухал үүрэгтэй. Үүнд: гишүүд нь жижиг бизнес эрхлэх, ногоо тариалах, мал аж ахуйн жижиг үйлдвэрлэл эрхлэх, хувийн орон сууцаа тохижуулах, хүүхдийнхээ мөн өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх болон хоршооны гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг санхүүжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: moccu.mn

 

Бусадтай хуваалцах