АУДИТЫН АЖЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Бид энэ 7 хоногт аудитын талаар мэдээлэл хүргүүлж байгаа бөгөөд харин энэ удаа аудит хийх дарааллын эхний үе шат болох аудитын ажлын төлөвлөгөөний талаар бичиж байна.

Гүйцэтгэх ажил

А. Ерөнхий төлөвлөгөө

  •     Аудитын ажлыг хүлээн зөвшөөрөх/үргэлжүүлэх ба аудитын ажлыг  зохион байгуулах
  •      Аудитын багийн удирдлагаас хийгдэх ажил

Б. Үйлчлүүлэгчийн бизнесийн талаар ойлголт авах

  • Урьдчилсан байдлаар рискийг үнэлэх
  • Материллаг байдлын түвшинг тодорхойлох
  • Бизнесийн тойм шинжилгээ хийх
  • Зальт ажиллагаа, хөрөнгө шамшигдуулах рискийг үнэлэх
  • Бизнесийн мэдээллийн системийн талаар судлах
  • Дампуурлын риск талаар

В. Рискийг үнэлэх

  • Аудитын багийн илрүүлсэн рискүүдийг баталгаажуулах
  • Тодорхойлсон рискүүдийг санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдтэй холбох

Г. Данс бүрээр хийгдэх ажлыг төлөвлөх

  • Данс бүрээр ажлын хөтөлбөр хийх

Д. Аудитын тайлан бичих, ажлыг дуусгавар болгох

  • Залруулах бичилтүүдийг нэгтгэнэ
  • Удирдлагын хариуцлагын захидлыг бичгэн хэлбэрээр авах
  • Тайлангийн өдрөөс хойшхи үйл явдлуудыг хянах
  • Аудитын тайлан бэлтгэх
  • Аудитын ажлыг компанийн дотоод стандартын дагуу гүйцэтгэж дууссан эсэхийг хянах
  • Аудитын ажлыг шалгах хүснэгтийг бөглөж дуусгах
  • Үйчлүүлэгчтэй аудитын ажлын талаар уулзалт хийх

Е. Ажлын баримт

  • Аудитын ажлын баримтыг эмхлэн цэгцэлж, өөрт үлдэх тайланд үзэж хавсарган хавтаслана

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах