САНХҮҮГИЙН САЙН МЕНТОР ЯАЖ БОЛОХ ВЭ

“Нягтлан бодогч яаж болох вэ” талаар бяцхан зөвлөгөө өгье.

  1. Эхний ээлжинд та Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөс 2-3 жилийн өмнө дуртай, хийж чадах, насан туршдаа үнэнч байх мэргэжлээрээ “НЯГТЛАН бодогч” оор сонгох
  2. Мэргэжлийн сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  3.1.6.-д  заасан “мэргэжлийн нягтлан бодогч” гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг; төгсөх
  3. Нэгэнт их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогч мэргэжлээр сурахаар шийдээд дуртай мэргэжилдээ, цаг зав, мөнгө төгрөгөө зориулж эхэлсэн бол 1-р курсээс эхлэн мэргэжлийн зөвлөгчтэй уулзаж түүнээс бүхнийг сурах талаар анхаарч эхлэх /сургалтанд суух, тогтмол уулзах, боломжийн хэрээр хамтарч ажиллах, чаддаг зүйлээ хэлж надаас тусламж аваарай гээд эргээд туршлагыг нь судлах, сурах, уйгагүй хөдөлмөрлөх…../
  4. Та ДИПЛОМ гэх зүйлсийг авахаас өмнө тодорхой хэмжээний ажлын байранд хэнд гологдохгүй ажиллаж сурсан байх хэрэгтэй /ядаж мэргэжлийн сайтуудын нэрийг олж мэдэх, чадах чинээгээрээ интернэтээр илгээдэг тайлангуудыг хэл амгүй хийж сурах, интернэт орчинд бол маш сайн ажилладаг байх, EXCEL дээр хүснэгт хийж чаддаг, түүнийхээ уялдаа холбоог ойлгодог, хүснэгтийг толгой, гар, хөлтэй нь хийж сурсан……………….. байх гм/
  5. Та ДИПЛОМ авч дээд боловсрол эзэмшсэн бол эхний шалгуур нь “Манлайлагч” байх ёстой. Мандах бүртгэл сургуулийн захирал Нанжид багшийн хэлснээр “ХИЙСЭН АЖИЛДАА ХАРИУЦЛАГАТАЙ, ЧАДВАРЛАГ, ӨӨРИЙМСӨГ” хүнийг л манлайлагч гэнээ гэж байсан ЭНЭ ҮГЭНД Л ХҮРДЭГ АЖИЛТАН БАЙХ ЁСТОЙ.
  6. Анхны ажилдаа хэр амжилт үзүүлж, хэр өөрийгөө дайчилснаар таны ирээдүй ” ЗУРАГДАЖ” насан туршдаа түүнийгээ өнгө оруулан будах уу, будахгүй байх уу, ахин өөр зураг зурж эхлэх үү, цаг зав, мөнгө байна уу гэдгээр тодорхойлогдно.
  7. Та “Нягтлан бодогч” мэргэжлээр 2 ажиллаж байгаад тэрхүү хугацаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.7.“мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг; ажиллаж + сурах = МНБ болох хэрэгтэй.
  8. Мэргэшсэн нягтлан бодогч болоход битгий хугацаа алдаарай. /цаг зав болохгүй байна, хувийн компанид ажилладаг, төрийн байгууллага хэцүү, за  би ч 35 хүрчихлээ, ингээд л нэг тооцооны ня-бо хийж явах нь биед амар, Ерөнхий юм уу тайлан гаргадаг нягтлан болбол хариуцлага өндөр, төвөг дөө……………….. битгий тэгээрэй/
  9. Эхний ажиллаж байх 2 жил дотроо Мэргэшсэн нягтлан бодогч болчихвол та СУР+СУР+СУР= БАС ДАХИН СУР гэдэг Ленин багшийн хэлсэн үгээр л та шат ахих болно. МНБ болчихсон бол нүх нээгдэж өөр нягтлан бодогч нар хэрхэн ажиллаж, сурч, өөртөө хэрэхэн оюуны хөрөнгө оруулалт хийж байгааг мэдээд адилхан ажиллаж эхлэх болно.
  10. Тиймээс та цаг алдагүй эхлээд МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ  л болчих.
  11. Та 3 дахь шат буюу ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ болох хэрэгтэй.
  12. 4 дэх шат буюу ҮНЭЛГЭЭЧИН болох
  13. Англи хэлээ сайжруулж ACCA, CPTA  ………………………….

Эрхэм НЯБКО минь энэ үе шатаар 10 жилийн дотор л тасралтгүй алхачихвал ТА

Мэргэжлийн нягтлан бодогч +МНБ+ТМЗ+ҮНЭЛГЭЭЧИН+АУДИТОР+ACCA+CPTA……

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах