ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ /САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ДУУСГААД ТАТВАРЫН ТАЙЛАН/

Бид та бүхэнд EXCEL дээр санхүүгийн тайлан боловсруулах үе шатны 6 дах буюу Аж ахуй нэгжийн орлогны албан татварын тайлан болон суутганы тайланг  хэрхэн тайлагнах талаар мэдээлэл оруулж байна.

  • Эрхэм нягтлан бодогч та Санхүүгийн 4 тайлангаа боловсруулсаны дараа ААНОАТ-ын тайлан /ТТ-02/, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/-гуудаа бэлтгэж, боловсруулна

ААНОАТ-ын тайлан буюу СТ-30:

  1. ААНОАТ-ын тайланг нягтлан бодогч та Гүйлгээ балансын түр дансдаас хараад л тайлагнаж болох бөгөөд мөн Санхүүгийн 4 тайлангийн 2 дахь буюу Орлогын дэлгэрэнгүй тайлангаас хийж болно.
  2. Гэхдээ татвараас үл хасагдах зардлуудыг анхаарч хараарай
  3. Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан /СТ-30/ -г хийх хэрэгтэй.

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан буюу  /ТТ-11/:

  1. Энэхүү тайланг хийхдээ сар бүрийн НД-ийн тайланг нэгтгэн хүснэгт хийж тулгаж, хянаж байгаарай. Бид дараагийн сэдвээр тухайн хүснэгтийг тавих болно.
  2. Миний хувьд аудитын шалгалт хийх болон нягтлан бодогчийн суутганы тайлан болон НДШ, улмаар цалингийн дансны бичилтийг түүгээр тулган шалгадаг.

Таны ажилд амжилт хүсье.

/Excel дээр файл хэлбэрээр оруулсан болно/ 6-TAX

Бусадтай хуваалцах