ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ

Бид та бүхэнд EXCEL дээр санхүүгийн тайлан боловсруулах үе шатны 5 дах буюу Санхүүгийн тайлангийн А, Б маягтууд хэрхэн тайлагнах талаар мэдээлэл оруулж байна.

  • Эрхэм нягтлан бодогч та Гүйлгээ балансаа бэлтгэж боловсруулсаны дараа Санхүүгийн 4 тайлан болох Санхүүгийн байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлангуудаа бэлтгэж, боловсруулна.

1. Санхүүгийн байдлын тайлан нь Гүйлгээ балансын хэсгийн байнгын дансны үлдэгдэлүүдийг нэгтгэн боловсруулан тайлагнана.

2. Орлогын дэлгэрэнгүй тайлан нь Гүйлгээ балансын хэсгийн түр данснуудын гүйлгээний дүнгүүдийн нэгтгэн боловсруулан тайлагнана.

3. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь Санхүүгийн байдлын тайлангийн Эзэмшигчдийн өмчийн хэсгийн дансдын үлдэгдэлүүдээс бүрдэнэ.

4. Мөнгөн гүйлгээний тайлан нь Ерөнхий журналаас мөнгөөр гарсан, орсон гүйлгээнүүдээс түүгдэн тайлагдана.

Эрхэм нягтлан бодогч та Санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргахын тулд Ерөнхий журнал болон Гүйлгээ балансыг үнэн зөв, стандартын дагуу гаргах хэрэгтэй.

Таны ажилд амжилт хүсье.

/Excel дээр файл хэлбэрээр оруулсан болно/ 5-Balance

Бусадтай хуваалцах