ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ

Өнөөдөр бид та бүхэнд EXCEL дээр санхүүгийн тайлан боловсруулах үе шатны 4 дэх буюу Гүйлгээ балансын талаар мэдээлэл оруулж байна.

  • Нягтлан бодогч та Ерөнхий журналаа хаалтын гүйлгээнээс бусдыг хөтөлсөний дараа шууд Гүйлгээ балансынхаа стандарт хүснэгтэнд гүйлгээнийхээ дүнг Дт, Кт утгаар сортлон хөрвүүлэн бичилт хийнэ.
  • Гүйлгээ балан хөтлөхдөө анхаарах зүйл:
  1. Гүйлгээ баланс буюу ажлын хүснэгт нь практикийн нягтлан бодогчийн хувьд 9 баганатай байна.
  2. Дансны код багананд өөрийнхөө байгууллагад ашиглагдаг, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтээ тусгагдсан Дансны кодоо бичнэ. тухайлбал: Бэлэн мөнгө-төгрөг                   10-0100-00
  3. Дансны нэр багананд өөрийнхөө байгууллагад ашиглагдаг, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтээ тусгагдсан Дансны нэрийг бичнэ. тухайлбал: 10-0100-00                                Бэлэн мөнгө-төгрөг    
  4. Эхний үлдэгдэл багана нь дотороо Дт, Кт утгатай байх бөгөөд  актив дансны үлдэгдэлийг Дт талд нь хөтөлнө. Харин пассив дансны үлдэгдэлийг Кт талд хөтөлнө.
  5. Энэхүү 2 талын нийлбэр дүн хоорондоо тэнцүү байх ёстой.
  6. Гүйлгээ багананд Ерөнхий журналаа данс нэг бүрээрээ сортлон нийлбэр дүнг тухайн дансны Дт болон Кт утган дээр тавина.
  7. Эцсийн үлдэгдэл багананд томъёо оруулна шүү.
  8. Эрхэм нягтлан бодогч та гүйлгээ баланс гаргаагүй байж санхүүгийн тайлан гаргана гэж бодоод хэрэггүй шүү. /аудит хийх, санхүүгийн зөвлөгөө өгөх явцад  гүйлгээ баланс гаргаагүй гэдэг болохоор анхаарууллаа/                                                                                                                                                                                      ХӨӨРХӨН үүдээ АМЖИЛТ

Таны ажилд амжилт хүсье.

/EXCEL дээр файл хэлбэрээр оруулсан болно/ 4-Worksheet

Бусадтай хуваалцах