ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ

Өнөөдөр та бүхэнд EXCEL дээр санхүүгийн тайлан боловсруулах үе шатны 3 дах буюу Ерөнхий журналын талаар мэдээлэл оруулж байна.

  • Нягтлан бодогч та Харилцах, Кассын тайлангуудаа боловсруулсаны дараа шууд Ерөнхий журналаа хөтөлж эхлээрэй. Ерөнхий журналын загварыг доор EXCEL  ээр оруулсан болно.
  • Ерөнхий журнал хөтлөхдөө анхаарах зүйл:
  1. Харилцахын тайлан боловсруулсан Excel буюу current /өмнөх дугаарт байгаа/ файлнаас он, сар, өдөр, гүйлгээний утга, харилцагчийн хамт татаж Ерөнхий журнал дээр оруулна.
  2. Ерөнхий журналын дүн багананд тоог оруулахдаа орлого, зарлагын аль нь их гүйлгээтэй, тоотой байгааг анхаарч гүйлгээ ихтэй орлого, зарлагын аль нэгийнх нь дүнг татаж Дүн багананд зөөж тавина.
  3. Дүн баганыг сортлон орлого бол Дт утгыг сонгож дансны кодоо бичнэ. тухайлбал: 1101, 1102…….  гэх мэт
  4. Дүн баганыг дахин сортолж дүн бичигдээгүй нүднүүдийг сонгон КТ дансны кодоо бичнэ. тухайлбал: 1101, 1102… гэх мэт
  5. Ерөнхий журналын дүн багананд  гүйлгээний тоон дүнгүүдийн зөөж авчирч тавина.
  6. Ерөнхий журналын дүн багананд харилцахын тайлангийн орлого, зарлагын дүнг нэг багананд оруулж бичсэний дараа Дт дансыг сонгоход тухайн дансны Дт талын дүн нь Харилцахын тайлангийн орлогын дүнтэй, Кт талын дүн нь Харилцахын тайлангийн зарлагын дүнтэй тус тус тэнцүү байна. Эдгээр дүнгүүд тэнцүү байгаа бол Эрхэм нягтлан та Ерөнхий журнал дээрээ Харилцах дансаа эхний ээлжинд шивсэн байна гэсэн үг.
  7. Ерөнхий журнал дээр
  •         харилцах
  •         касс
  •         бараа материалтай холбоотой бичилт
  •         цалин хөлстэй холбоотой бичилт
  •         бусад нэмэлт бичилт
  •         хаалтын бичилтүүд заавал бичигдэнэ.

 

Таны ажил амжилт хүсье.

/Excel дээр файл хэлбэрээр оруулсан болно/ 3-General journal

Бусадтай хуваалцах