ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ ТАНД

Энэ 7 хоногт амласан ёсоороо та бүхэнд EXCEL дээр санхүүгийн тайлан гаргах үе шатны талаар мэдээлэл оруулж байна.

1. Танд бид эхний удаа санхүүгийн тайлан гаргах 6 үе шатны тухай

2. Харин 2 дахь удаагийн мэдээлэлд Харилцахын тайлангийн маяг болон хэрхэн хөтлөх талаар

3. Харин өнөөдөр Касс буюу бэлэн мөнгөний  тайлангийн маягт, хэрхэн хөтлөх талаар үзэж байна.

  • Нягтлан бодогч та банкин дахь харилцахын тайлангаа боловсруулсаны дараа Кассын тайлангаа стандартын дагуух маягтанд оруулна.
  • Кассын тайланд боловсруулалт хийхдээ он, сар, өдрийг тусад нь хөтлөөрэй. Дараа нь Ерөнхий журналд оруулахад хялбар байх болно. тухайлбал:

он     сар    өдөр

 он   сар   өдөр                2019   03      30

  • Гүйлгээний утга багананд өгөгдөл оруулахдаа 1-3 түлхүүр үгээр оруулбал дараа нь харахад хялбар, шалгах, хянахад, сонголт хийхэд хялбар байх болно. тухайлбал:

гүйлгээний утга             харилцагч

 Баянгол дүүрэгт НДШ төлсөн:                  Төлөв-НДШ                  Баянгол

  • Харилцагч багананд тухайн гүйлгээнд холбоотой харилцагчийн нэрийг түлхүүр үгээр эсвэл харилцагчийн кодоор оруулна. тухайлбал:

гүйлгээний утга               харилцагч

 Баянгол дүүрэгт НДШ төлсөн:                  Төлөв-НДШ                    Баянгол   

  • Кассын тайлангийн орлого, зарлагын хэсэгт дүнгүүдийг бичсэний дараа эцсийн үлдэгдлийг томъёо оруулан тогтмол хянаарай .
  • Кассын тайлангийн доод хэсэг буюу дүн хэсэгт орлого, зарлагын нийлбэр дүнг заавал гаргаж хэвшээрэй. Энэ нь кассын үлдэгдэл, мөн тайлан бүхлээрээ зөв  эсэхийг шалгахад хялбар байх бөгөөд Гүйлгээ балансын дүнг хянахад тус төхөм болно.

Таны ажилд амжилт хүсье.

/Excel дээр файл хэлбэрээр оруулсан болно./ 2-Cash

Бусадтай хуваалцах