ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ ТАНД

Энэ долоо хоногт та бүхэнд EXCEL дээр санхүүгийн тайлан гаргах үе шатны талаар мэдээлэл өгөх болно.

Эхний удаа харилцах дансны боловсруулалтын дарааллын талаар мэдээлэл оруулж байна.

  1. Нягтлан бодогч та эхлээд банкин дахь харилцах дансны интернэт хуулгыг EXCEL дээр хөрвүүлэн стандартын дагуу маягтанд оруулж боловсруулалт хийнэ.
  2. Харилцах дансныхаа боловсруулалтыг хийхдээ он, сар, өдрийг тусад нь хөтлөөрэй. Энэ нь сортолж харах, дата боловсруулж, тайлагнах болон удирдлагад мэдээлэхэд хялбар байх болно.
  3. Харилцагч гэсэн багананд тухайн гүйлгээнд холбоотой харилцагчийн нэрийг түлхүүр үгээр харилцагчдын кодоор оруулаарай. тухайлбал:

компани бол: Галт ХХК

ХЗХ-ний гишүүн зээлээ төлсөн үед: 1001, 1002…….. /ХЗХ-ний

4. Гүйлгээний утга хэсэгт өгөгдлүүдийг оруулахдаа 1-3 түлхүүр үгээр оруулбал дараа нь харахад хялбар, ойлгомжтой, сонголт хийж харахад амар байх болно. тухайлбал:

харилцах данснаас мөнгө гарч касс руу орох үед: Чекээр

касснаас харилцах дансанд мөнгө тушааж байгаа үед: Касснаас

дансны гүйлгээний шимтгэл:  Банкны шимтгэл

5. Харилцахын тайлангийн орлого, зарлагын хэсэгт дүнгүүдийг бичсэний дараа эцсийн үлдэгдлийг томъёо оруулан тогтмол хянаарай .

6. Харилцахын тайлангийн доод хэсэг буюу дүн хэсэгт орлого, зарлагын нийлбэр дүнг заавал гаргаж хэвшинэ. Энэ нь харилцахын үлдэгдэл, мөн тайлан бүхлээрээ зөв  эсэхийг шалгахад хялбар байх бөгөөд Гүйлгээ балансын дүнг хянахад тус төхөм болно.

Таны ажилд амжилт хүсье.

/excel дээр файл хэлбэрээр оруулсан болно/ Current

Бусадтай хуваалцах