ЯМАР ГАЗАРТ ТӨЛБӨР НОГДУУЛАХ ВЭ

Өмнөх удаа газрын татвар төлөгчийн тухай мэдээлж байсан бол одоо төлбөр ногдуулах газрын тухай бичиж байна.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.

Газрын тухай хуулийн 10 дугаар зүйл.Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал

10.1.Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна:

10.1.1.хөдөө аж ахуйн газар;

10.1.2.хот, тосгон, бусад суурины газар;

10.1.3.зам, шугам сүлжээний газар;

10.1.4.ойн сан бүхий газар;

10.1.5.усны сан бүхий газар;

10.1.6.тусгай хэрэгцээний газар.

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах