БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГ ТАЙЛАГНАХ ХУГАЦАА

Бид та бүхэнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн талаар мэдээлэлийн сүүлийн дугаарыг хүргүүлж байна.

Байгалийн нөөц ашигласны жилийн тайланг дараах хугацаанд гаргана.

  • Ургамал, ус, ой, ан амьтны нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан төлбөрийн тайлангаа дараа оны 1 дүгээр сарын 10-ний дотор харьяалагдах татварын албанд
  • Сум, дүүргийн татварын алба тайлангаа дараа оны 1 дүгээр сарын 15-ний дотор аймаг, нийслэлийн татварын албанд
  • Аймаг, нийслэлийн татварын алба тайлангаа дараа оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад
  • Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  улсын нэгдсэн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 15-ний өдрийн дотор тус тус гаргана.

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах