АН АМЬТНЫ НӨӨЦИЙГ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ

Энэ удаа бид ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх тухай мэдээлэл хүргүүлж байна.

Чөлөөлөх:

  • Ан амьтныг нутагшуулан үржүүлэх зорилгоор барих
  • Халдварт өвчний голомтыг устгах зорилгоор эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ан амьтныг мэргэжлийн байгууллагаас зохион байгуулалттай агнаж устгах
  • Мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор чоно агнах
  • Сорьц, дээж авах, хэмжилт хийх, им тэмдэг тавих, бөгжлөх, судалгааны хэрэгсэл зүүх зорилгоор ан амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар түр барих

Хөнгөлөх:

  • Тодорхой нутаг дэвсгэрт ан амьтны тоог сийрэгжүүлэх, хүйсийн харьцааг зохицуулах, заазлах зорилгоор болон ан амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар агнахад төлбөрийг 80 хувь хүртэл хөнгөлж болно.

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах