БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ

Та бүхэнд өмнө нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн талаар мэдээлж байсан бол энэ удаа төлбөрөөс хэрхэн хөнгөлөх, чөлөөлөх тухай цөөн үгээр мэдээлэх болно.

Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрөөс дараах иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг чөлөөлнө.

  1. Элбэг ургамлыг ахуйн хэрэгцээнд ашигласан иргэн
  2.  Ховор болон элбэг ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан иргэн, аж ахуй нэгж, байгууллага
  3. Байгалийн ургамлыг хадлан бэлчээрийн зориулалтаар ашигласан иргэн, аж ахуй нэгж, байгууллага
  4. Элбэг ургамал ашигласны төлбөрийг хөнгөлж болох бөгөөд төлбөрийн хөнгөлөх нөхцөл, болзол, хувь, хэмжээг тухайн орон нутгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

Таны ажилд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах