АН АМЬТНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУВЬ, ХЭМЖЭЭ

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн доод, дээд хэмжээг дараах байдлаар тогтооно.

  1. Үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограмм тутамд 700-1000 төгрөгөөр
  2. Ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи- эдийн засгийн үнэлгээний20-40 хувиар
  3. Ан амьтныг амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж байгаа эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг уг түүхий эдийн борлуулалтын орлогын 10-20 хувиар
  4. Ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 90-100 хувиар
  5. Гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлинй тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллгаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар
  6. Амьдаар гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ бүхий эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тус тус тогтооно.

Таны ажилд амжилт хүсве.

Бусадтай хуваалцах