ОЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

Энэ удаа бид та бүхэнд ойн нөөцийн төлбөрийн талаар мэдээлэл оруулж байна.

  1. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнээс нь хэрэглээний модонд 6,0-30,0 хувь, түлээнд 2,0-10,0 хувиар тооцно.
  2. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, бэлтгэж тээвэрлэх зай, модны төрлийг харгалзан  хэрэглээний модонд 6,0-30,0 хувь, түлээнд 2,0-10,0 хувь буюу энэхүү заасан хязгаарт багтаан Засгийн газар ойн мужлал бүрээр ялгавартай тогтооно.
  3. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигладаг аж ахуй нэгж, байгууллагын мод тээврийн зайг мод бэлтгэлийн талбайгаас доод агуулах хүртэл, агуулахгүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрсөн цэг хүртэл, төвлөрсөн цэггүй бол уг мод бэлтгэсэн талбайд хамгийн ойр орших сумын буюу аймгийн төв хүртэлх зайгаар ту тус тогтооно.
  4. Аж ахуй нэгж, байгууллага хуш модыг тусгай зөвшөөрлөөр бэлтгэх тохиолдолд түүнд тухан бүс нутагт шинэс мод бэлтгэж ашиглахад ногдуулдаг төлбөрийг  3 дахин өсгөсөнтэй тэнцүү хэмжээний төлбөр ногдуулна.
  5. Ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Таны ажилд амжилт хүсье.

 

Бусадтай хуваалцах