Нягтлан бодох бүртгэлийн түүх

Нягтлан бодох бүртгэлийн тухай гэхэд хамгийн түрүүнд Лука Пачиоли хэмээх нэр дурдагддаг. Паччиоли нь 15дугаар зууны үед амьдарч байсан Италийн математикч бөгөөд 1494 онд гаргасан “Аритметик, геометр, тоон харьцаа, тэнцүү чанарын хураангуй” хэмээх номондоо давхар бичилтийн тухай тэмдэглэн үлдээжээ. Гэвч түүнийг нягтлан бодох бүртгэлийн анхдагч гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь түүнээс ч өмнө, МЭӨ 2000 – МЭӨ 3300 оны үед оршин тогтнож байсан Месопотамиа улсад бүртгэл хөтөлж байв.

Хамгийн анх…

Эртний Месопотамиагаас олдсон олдвороос харвал үр тариа, мал сүргээ тоолохын тулд хүмүүс бүртгэл хөтөлж эхэлжээ. Түүнчлэн одоо хүртэл бүртгэлд ашиглагддаг зарим арга эндээс эхлэлтэй. Жишээ нь: Месопотамиа улсад аль улиралд ургац арвин, аль саруудад үр тариа дутмаг байгааг бүртгэдэг байв.

Эртний Ромын эзэнт гүрний үе…

Ромын эзэнт гүрний үед бүртгэлийн систем өмнөх үеүдэс арай хурдтай хөгжиж эхэлжээ. “Гэгээн Августын тамгатай баримтууд” хэмээх нэртэй Август хааны данс тооцоонууд ч байв. Үүнд газрын зөвшөөрөл, сүм дуганы барилгууд, ахмад дайчдад зориулах тусламж, шашны өргөл барьц, театрын үзүүлбэр, гладиаторуудын тулаанд зарцуулсан мөнгө зэргийг бүртгэж байжээ. Энэ мэдээллүүд хааны гарт очдог байв. Мөн улсын сан хөмрөг, татвар, боолууд, чөлөөлөгдсөн хүмүүс зэрэг төр улсын чухал мэдээллүүд ч бас бүртгэгддэг байжээ.

Нягтлан бодох бүртгэлийн загалмайлсан эцэг…

1494 онд давхар бичилтийг анх тэмдэглэн үлдээж, олонд таниулсан нь Лука Паччиолигийн хамгийн том гавъяа юм. Түүнээс хойших хэдэн зуун жилүүдэд Паччиолигийн гаргасан ном нягтлан бодох бүртгэл, давхар бичилтийг суралцаж буй хүмүүсийн хамгийн чухал гарын авлага байв. Мөн энэ номонд нэмэх, хасах тэмдэг байсан нь эдгээр тэмдгүүд номонд хэвлэгдсэн анхны тохиолдол юм.

Дундад зууны үед…

Нэгэн хэсэг мөнгө-гүйлгээний гол хэлбэр нь бартер байв. Харин 13-р зууны үед Европод эдийн засгийн хувьсгал өрнөснөөр байдал өөрчлөгдөж, худалдаачид олон тооны гүйлгээ нэгтгэхдээ бүртгэлийн систес ашигладаг болжээ. Ингэж давхар бичилтийг өргөнөөр хэрэглэх болж, нягтлан бодогчид бүртгэж буй гүйлгээ бүртээ дасны дебит, кредит талуудыг харгалздаг болов.

Өнөө үед…

Харин одоо үед нягтлан бодох бүртгэл өөрийн стандарт, аудитын дүрэмтэй, нягтлан бодогчид ёс зүйн стандарттай болжээ. Компани, байгууллага, корпораци, төрийн алба, хувь хүмүүс хүртэл өөрсдийн санхүүг бүртгэж байна. Өөрөөр хэлбэл хаана мөнгө байна, тэнд бүртгэл хийгдэнэ.

Компьютерийн ачаар нягтлан бодогчид бичиг цаасны асар их ажлынхаа хагасыг хялбарчилж чадсан. Одоо нягтлан бодогчид төрийн байгууллагууд руу онлайнаар тайлангаа явуулж, тусгай болон бусад программууд ашиглан гүйлгээ шивж, тайлан бэлтгэж, санхүүгийн үйл ажиллагаагаа хянаж байна. Арван жилийн өмнө л нягтлан бодох бүртгэлийн программууд цоо шинэ зүйлс шиг санагдаж байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж эхэллээ. Одоо нягтлан бодох бүртгэлийн шинэ эрин бол “үүлэн тооцоолол”.

Бусадтай хуваалцах