Цахим хэлбэрээр өгсөн санхүүгийн тайлангаа нэг шалгаад үзээрэй.

Өдрийн мэнд,

Та бүхэнд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтын талаар мэдээлэл оруулж байна.

Бизнесийн байгууллага бүр санхүүгийн үйл ажиллагаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөн ажилладаг бөгөөд тус хууль нь 6 бүлэг, 28 зүйл заалттай.

Бид энэ удаа Санхүүгийн тайлангийн цахим хэлбэрээ нэг шалгаад үзээрэй гэж зөвлөж байна.

Хуулийн дараах заалт байгаач танай тайлан УЛААН тэмдэгтэй байгаа юм биш биз тэгвэл даруйхан анхаарлаа хандуулж асуудлыг шийдээрэй тэгэхгүй бол он гараад танд асуудал улам хүндэрсэн байх болно.

Хуулийн 3 дугаар бүлэг буюу Нягтлан бодох бүртгэл хөтлөлт:

9 дүгээр зүйл.Санхүүгийн тайланг тайлагнах

9.1.Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй.

9.2.Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага нь дараах үүрэг хүлээнэ:

9.2.1.санхүүгийн тайланг энэ хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж байгаа эсэхийг хянах;

9.2.2.мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч гаргасан эсэхийг хянах;

9.2.3.санхүүгийн тайлангийн мэдээллийг статистик судалгааны зорилгоор боловсруулах.

9.3.Дараах тохиолдолд санхүүгийн тайлангийн мэдээллийг сонирхогч этгээдийн хүртээл болгоно:

9.3.1.энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг хүссэн этгээдэд;

9.3.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зөвшөөрсөн тохиолдолд хүссэн этгээдэд….

9.5.Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна.

Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/

Бусадтай хуваалцах