Аудитын тухай хуулийн хориглосон заалтууд

Бид өнөөдөр та бүхэнд Аудитын тухай хуулийн талаар мэдээлэл хүргүүлж байна.

Бид  2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Аудитын тухай”  шинэчилсэн хуулийг мөрдөж байгаа бөгөөд хууль нь 5 бүлэг, 24 заалттай.

Харин энэ удаа бид аудитын үйл ажиллагаанд юу юуг хориглосон бэ гэдэг талаар бичиж байна.

Аудитын тухай хуулийн 2-р бүлэг буюу Аудитын үйл ажиллагааны зарчим, стандарт:

8 дугаар зүйл.Аудитын үйлчилгээг хязгаарлах

8.1.Аль нэг аудитын хуулийн этгээд нь нэг аж ахуйн нэгж, байгууллагад дараалсан таван жилээс илүү хугацаанд энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасан аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу таван жил өнгөрсний дараа солигдсон аудитын хуулийн этгээд нь солигдсоноос хойш дараагийн гурван жилийн хугацаанд тухайн үйлчлүүлэгч байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

8.3.Энэ хуулийн 8.1 дэх хэсгийн заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.

 

Аудитын тухай хуулийн 3-р бүлэг буюу Аудитын үйл ажиллагаа явуулах:

9 дүгээр зүйл.Аудитын үйл ажиллагаа

9.1.Аудитын хуулийн этгээд дараах үйл ажиллагаа явуулна:

9.1.1.санхүүгийн тайлангийн аудит;

9.1.2.санхүүгийн тайланг нягтлах ажил;

9.1.3.бусад баталгаажуулах ажил;

9.1.4.санхүүгийн холбогдох үйлчилгээ.

9.2.Аудитын хуулийн этгээд холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж болно.

9.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болно.

9.4.Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

9.5.Аудитын хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийхийг хориглоно.

Хуулийн 4-р бүлэг буюу Аудитын үйл ажиллагааны талаарх төрийн байгууллагын бүрэн эрх:

20.4.Аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхлэх, бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахыг хориглоно.

Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/

 

Бусадтай хуваалцах