Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл олгох журам

Өглөөний мэнд,

Бид та бүхэнд өнөөдөр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 382 тогтоол “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл олгох журам”-ын талаар мэдээлэл хүргүүлж байна.

  1. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт
  2. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ыг 2 дугаар хавсралт /Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 126 дугаар тогтоолоор нэмэлт орсон/
  3. “Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам”-ыг 3 дугаар хавсралт
  4. “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг 4 дүгээр хавсралт
  5. “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг 5 дугаар хавсралт
  6. “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг 6 дугаар хавсралт
  7. “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсан байна.

Мөн журманд

5. Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл хөлс, төрийн үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгосугай.
6.Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Таны ажилд амжилт хүсье

Дээрх журмуудыг эндээс харж мөн татаж авч ашиглаарай. https://www.legalinfo.mn/law/details/13946

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law

 

Бусадтай хуваалцах